1.1 PASS цахим мөнгө үйлчилгээг PASS хэтэвчийн хэрэглэгч авах боломжтой буюу энэхүү "Хэрэглэгчтэй байгуулсан үйлчилгээний гэрээ"-ний нөхцөлийг танилцан баталгаажуулалт хийж зөвшөөрснөөр бүрэн бүртгэлтэй "Хэрэглэгч" болно.
1.2 Энэхүү гэрээг 18 нас хүрсэн, эрх зүйн чадамжтай этгээд байгуулна. 18 насанд хүрээгүй хэрэглэгч гэрээ байгуулах хүсэлт бол түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг эх, асран хамгаалагч/ гэрээг байгуулж, гэрээний дагуу хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
1.3 PASS цахим мөнгө үйлчилгээнд PASS хэтэвч дээрх мэдээлэлд (овог, нэр, регистрийн дугаар, и-мэйл хаяг, гар утасны дугаар) үндэслэн төрийн үйлчилгээний ХУРДАН системээр баталгаажуулснаар бүртгэлтэй хэрэглэгч болж PASS цахим мөнгө дансаараа дараах хязгаартайгаар гүйлгээ хийх, дансны үлдэгдлээ хянах боломжтой.
1.4 Хэрэглэгчийн дансны нууцлалыг хангах нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд Монголбанкнаас баталсан журамд заасан хэлбэр, хугацаанд хэрэглэгчид мэдэгдэнэ.
1.5.1 "PASS Цахим мөнгө" гэж Төлбөр тооцоо хийхэд зориулагдсан PASS цахим хэтэвчээр дамжуулан төлбөр төлөх төлбөрийн хэрэгслийг (цаашид "цахим мөнгө" гэх);
1.5.2 "Худалдан авалт" гэж цахим мөнгө ашиглан бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаа;
1.5.3 Бүртгэлгүй хэрэглэгчийн нөхцөл:
40,000₮
(дөчин мянган төгрөг)
100,000₮
(нэг зуун мянган төгрөг)
1.5.4 Гэрээ байгуулсан хэрэглэгчийн нөхцөл:
Байхгүй
5,000,000₮
(таван сая төгрөг)
20,000,000₮
(хорин сая төгрөг)
2.1 PASS цахим мөнгөний дансаа удирдаж гүйлгээ хийх, данс цэнэглэх, шилжүүлэг хийх, дансны үлдэгдэл, гүйлгээний түүх болон өөрийн бүртгэлийн мэдээллээ авах;
2.2 Хэрэглэгч 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг ПИН код эсхүл биометрик нууцлал, түүнтэй адилтгах бусад арга хэрэгслээр баталгаажуулах;
| Гүйлгээний төрөл | Гүйлгээний зорилго | Шимтгэл |
|---|---|---|
| Орлогын гүйлгээ | Дансанд шилжүүлэх | 0₮ |
| Зарлагын гүйлгээ | Мөнгөн хөрөнгөд хөрвүүлэн гаргах | 300₮ |
| Худалдан авалт | Худалдан авалт хийх | 0₮ |
| Билл төлөлт | Төлбөр төлөх | 0₮ |
| Шилжүүлэг | Данс хооронд шилжүүлэг | 0₮ |
| Хуулга авах | Дансны хуулга авах | 100₮ |
| Тодорхойлолт | Дансны тодорхойлолт авах | 1,000₮ |
| Банкны данс руу | Банкны харилцах данс руу шилжүүлэх | 200₮ |
2.4 PASS цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна;
2.5 PASS цахим мөнгөнд хүү тооцохгүй;
3.1 Хэрэглэгчтэй гэрээ байгуулахаас өмнө "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль"-д заасны дагуу түүнийг таньж мэдэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
3.2 Цахим мөнгө гаргагч нь хэрэглэгчийн гомдол маргааныг шийдвэрлэхдээ Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Хэрэглэгч, мерчанттай үүссэн гомдол, маргааныг шийдвэрлэх журам, энэхүү гэрээг мөрдөнө.
3.3 Маргаантай гүйлгээ гэж дараах тохиолдлыг үзнэ:
4.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
4.2 Энэхүү гэрээгээр зохицуулаагүй бусад харилцааг Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
4.3 Гэрээг хэрэгжүүлэх явцад олж мэдсэн нууцад хамаарах мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад задруулах, өөр зорилгоор ашиглахыг хориглоно.
4.4 Хэрэглэгч гэрээ байгуулснаар Дата бэйнк ХХК-д дараах зөвшөөрлийг өгч байгаа болно: