Pass аппликэйшнээс төлбөр хийх картаа сонгохын тулд тухайн картаа картын жагсаалтаас сонгож үндсэн картаар тохируулах шаардлагатай. Та дараах алхмын дагуу Pass аппликэйшн дэх үндсэн картаа сонгох боломжтой.
Алхам 1. Pass аппликэйшнийг нээнэ.
Алхам 2. Бүртгүүлсэн мэдээллийн дагуу Pass аппликэйшнд нэвтэрнэ.
Алхам 3. Аппликэйшний үндсэн цэс дэх картын зураг дээр дарж, картын жагсаалт руу орно.
Алхам 4. Үндсэн картаар сонгох картын зурган дээрх ... товчийг дарж, “Үндсэн картаар сонгох” сонголтыг сонгосноор Pass аппликэйшний үндсэн картаар сонгогдоно.