“PASS ухаалаг түрийвч” /цаашид “PASS” гэх/ -ийг сонгосон Танд баярлалаа.
- “PASS” нь Монгол Улсын хууль, тогтоомж, олон улсын PCIDSS, хэрэглэгчийн эрх ашиг, төлбөр тооцооны аюулгүй байдлын шаардлагыг тус тус хангасан Оюуны өмчөөр баталгаажсан цахим төлбөр тооцооны хэрэгсэл юм.
- Монгол Улсын холбогдох хуулийн дагуу эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр энэхүү бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах боломжтой.
- Хэрэглэгч Та Үйлчилгээний нөхцөлтэй танилцан “PASS”-ийн Бүртгэлийн мэдээллээ төрийн мэдээллийн “Хур систем”-ээр баталгаажуулснаар үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэлцэл байгуулсанд тооцогдоно.
- Хэрэв Та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглахаас татгалзах эрхтэй.
Нэг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах
- “Хур систем”-ээр баталгаажуулсан таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах нь таныг мөн эсэхийг танин баталгаажуулж, цахим төлбөр тооцооны харилцаанд оролцох хэлцэл байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой
- “Хур систем”-ээр хэрэглэгчийн дараах мэдээллийг баталгаажуулна:
- Овог
- Нэр
- Регистрийн дугаар
- Оршин суугаа хаяг
- Таны мэдээллийг 6011616 регистрийн дугаартай Дата бэйнк ХХК хариуцах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллана.
- “Хур систем”-ээр баталгаажуулсан дээрх мэдээллийг “PASS” ашиглах хугацаанд ашиглаж, боловсруулах бөгөөд ашиглахгүй болсноо мэдээлснээр зөвшөөрөл цуцлагдсанд тооцогдоно.
- Таны зөвшөөрлийн дагуу ашиглаж байгаа хувийн мэдээллийг Хувийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаас бусад этгээдэд дамжуулахгүй.
Хоёр. Шимтгэл хураамжийн нөхцөл
- “PASS”-ийг ашиглан картын төлбөр тооцоо гүйцэтгэхэд хэрэглэгч шимтгэл хураамж төлөхгүй.
- “PASS”-тай холбосон төлбөрийн картын бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлийг баримтална.
Гурав. Бүтээгдэхүүний шинэчлэлт сайжруулалт
- “PASS” шинэчлэлт, сайжруулалт нь үе шаттайгаар хийгдэх бөгөөд өөрчлөлттэй холбоотой бүтээгдэхүүн, “Үйлчилгээний нөхцөл”-д өөрчлөлт орсон тохиолдолд танд мэдэгдэл хүргүүлэх болно.
- Хэрэв Та бүтээгдэхүүн, “Үйлчилгээний нөхцөл”-ийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд үйлчилгээг ашиглахаа зогсоох мөн идэвхгүй болгох, бүртгэлээ устгах боломжтой. Харин үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглаж буй хэрэглэгчдийг үйлчилгээний нөхцөлд оруулсан аливаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Дөрөв. Хэрэглэгчийн эрх, үүрэг
- Хэрэглэгч “PASS” -д өөрийн эзэмшлийн дебет болон кредит төлбөрийн картуудыг холбон, тухайн картын дансанд байх мөнгөн үлдэгдэл, гүйлгээний лимитийн хүрээнд үйлчилгээнд нэгдсэн дотоодын болон олон улсад худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэн төлбөр, тооцоо хийх боломжтой.
- Хувийн мэдээллээ буруу бүртгэснээс үүдэн гарах учирч болзошгүй аливаа хохирлыг бид хариуцахгүй болохыг анхаарна уу.
- Хэрэв та өөрийн “PASS” -д ашиглах нууц код болон хувийн мэдээллээ бусад этгээдэд алдсан, задруулсан эсхүл сэжиг бүхий байдал илэрсэн тохиолдолд 7011-1717 дуудлагын төвд яаралтай мэдэгдэж, нэн даруй гүйлгээний нууц кодоо өөрчлөх зэргээр аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд үр дагаврыг өөрөө хариуцна.
- “PASS” ашиглаж байгаа өөрийн гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжийг солих, гар утасны дугаараа сольсон, бусдад шилжүүлсэн тохиолдлуудад бүртгэлээ идэвхгүй болгох, өөрчлөх зэргээр аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Тав. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
- Хэрэглэгчийн “PASS”-д бүртгэсэн төлбөрийн карт болон картын гүйлгээний мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах үүрэгтэй.
- Хэрэглэгч өөрийнх нь зөвшөөрөлгүй төлбөрийн үйлчилгээ хийгдсэн, эсхүл хийгдсэн байж болзошгүй тухай мэдэгдлийг 7011-1717 дуудлагын төвд хүлээн авч баталгаажуулан, нэн даруй гүйлгээний нууц кодыг өөрчлөх, үйлчилгээг зогсоох зэргээр аюулгүй байдлыг хангаж, холбогдох журам, хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- “PASS”-д ашиглагдах нууц кодыг дүрэм, стандартын дагуу үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд Таныг өөрийн нууц кодыг шинэчлэх, өөрчлөх эрхтэй байлгана.
Зургаа. Бусад
- Хэрэглэгч та луйврын гүйлгээ, сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэл болон санал, гомдлыг 7011-1717 дуудлагын төвд хандан яаралтай мэдэгдэнэ.
- Энэхүү үйлчилгээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
Холбоо барих:
Дуудлагын төв: 7011-1717, 7070-4040
Facebook хаяг: PASS – Ухаалаг түрийвч