Pass

ХААН Банкны төлбөрийн картуудаа Pass аппликэйшнд холбон, төлбөр тооцоогоо хамгийн хурдан, хялбараар хийгээрэй. Олон карт авч явах шаардлагагүй, зөвхөн гар утас байхад л хангалттай.

APP STORE PLAY STORE HUAWEI

Pass Аппликэйшн

Цахим хэтэвч танд дараах давуу талуудыг бий болгоно.

Ухаалаг түрийвч

Карт болон бэлэн мөнгөгүйгээр төлбөр тооцоогоо хийх боломжтой.

Хамгийн хялбар

ПОС төхөөрөмж дээрх QR кодыг уншуулаад л тооцоогоо хийнэ.

Эрүүл Аюулгүй

Төлбөр тооцоо хийхдээ гар утсаараа QR кодыг зайнаас уншуулна. Хүрэлцэх болон дамжуулах шаардлагагүй.

Өндөр нууцлалтай

Олон улсын аюулгүй байдлын стандарт хангасан өндөр нууцлалтай.

Зааварчилгаа

Шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх

Төлбөрийн карт шинээр нэмэх

QR код уншуулж гүйлгээ хийх

Нэвтрэх нууц код сэргээх

Төлбөрийн карт хасах

Нэвтрэх нууц код солих

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

Одоогоор Pass аппликэйшнд зөвхөн ХААН Банкны төлбөрийн дебит болон кредит картаа холбон, төлбөр тооцоонд ашиглах боломжтой байна. Бид бусад арилжааны банкны төлбөрийн карт холбох боломжтой болсон даруйд нийтэд мэдээлэх болно. Та ХААН Банкны Khan Bank фэйсбүүк хуудастай ойр байж, энэ талаар мэдээллийг цаг тухайд нь аваарай.
Тийм. Pass аппликэйшнд ХААН Банкны бүх төрлийн төлбөрийн картыг холбох боломжтой.
Одоогоор Pass аппликэйшнээр зөвхөн Монгол Улсад төлбөр хүлээн авах боломжтой ба худалдаа үйлчилгээний байгууллагад ашиглаж болно.
Таны гар утас дараах шаардлагыг хангасан бол Pass аппликэйшнийг ямар нэг асуудалгүйгээр ашиглах боломжтой.
Үүнд:
- Гар утасны үйлдлийн систем: iPhone - iOS 9.0 ба түүнээс дээш, Android OS 7.0 ба түүнээс дээш
- Интернэтэд холбогдсон байх.
Та дараах алхмын дагуу Pass аппликэйшндээ төлбөрийн картаа холбоорой.
Алхам 1. Pass аппликэйшнийг гар утсандаа татан суулгана.
Алхам 2. Аппликэйшнээ нээгээд мэдээллээ оруулан бүртгүүлнэ.
Алхам 3. Үндсэн нүүр хуудаст байрлах “Карт нэмэх” товчийг дарна.
Алхам 4. Pass аппликэйшнд холбох картын мэдээллээ оруулна.
Алхам 5. Картын дансны хуулгаа шалгана. Таны данснаас 4 цифр бүхий бутархай оронтой зарлагын гүйлгээ хийгдсэн байх ба уг дүн нь таны картаа баталгаажуулах код болно.
Алхам 6. Pass аппликэйшний “Баталгаажуулах код” талбарт карт баталгаажуулах гүйлгээний дүнг зааврын дагуу оруулж баталгаажуулах товч дарснаар таны карт холбогдоно.
Та дараах алхмын дагуу Pass аппликэйшний нууц кодыг сэргээх буюу шинээр авах боломжтой.
Алхам 1. Pass аппликэйшнийг нээнэ.
Алхам 2. Нэвтрэх хэсэгт гар утасны дугаараа оруулан “Үргэлжлүүлэх” товчийг дарна.
Алхам 3. Нууц код оруулах талбарын хажууд байрлах “Нууц код сэргээх” товчийг дарна.
Алхам 4. Бүртгэлтэй гар утсандаа мессежээр ирсэн баталгаажуулах кодыг оруулна.
Алхам 5. Шинэ нууц кодоо холбогдох талбаруудад оруулан баталгаажуулснаар таны нууц код сэргээгдэнэ.
'