Pass

ХААН Банкны төлбөрийн картуудаа Pass аппликэйшнд холбон, төлбөр тооцоогоо хамгийн хурдан, хялбараар хийгээрэй. Олон карт авч явах шаардлагагүй, зөвхөн гар утас байхад л хангалттай.

APP STORE PLAY STORE

PASS УХААЛАГ ТҮРИЙВЧТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ, АСУУЛТ ХАРИУЛТ

Pass аппликэйшнд холбосон төлбөрийн картаа гээсэн бол банканд хандаж картаа идэвхгүй төлөвт шилжүүлэхийг зөвлөж байна. Ингэснээр таны карт биетээр болон Pass аппликэйшнээр дамжуулан гүйлгээ хийх боломжгүй болно. Та картаа нөхөн авч, дахин шинээр аппликэйшндээ бүртгүүлэн ашиглах боломжтой.
Төлбөрийн картын хугацаа дууссанаар тухайн карт хүчингүй болж биет болон онлайн хэлбэрээр ашиглах боломжгүй болно. Иймд та хугацаа нь дууссан картаа Pass аппликэйшнээс устгаж, шинэ картаа дахин холбон ашиглаарай.
Болно. Та Pass аппликэйшнд төлбөрийн картаа холбосноор таны картын ашиглах нөхцөлд өөрчлөлт орохгүй.
Болно. Та Pass аппликэйшнд холбосон төлбөрийн картаа устгахад таны картын нөхцөлд өөрчлөлт орохгүй.
Зарим тохиолдолд Pass аппликэйшнд холбосон төлбөрийн картын зураг бодит картын зургаас зөрөх тохиолдол гарна. Энэ нь таны төлбөрийн картын нөхцөл, ашиглах байдалд аливаа нөлөөгүй болно.
Төлбөр амжилттай хийгдсэн тухай мэдэгдэл танд Pass аппликэйшнээр дамжин хүргэгдэх тул заавал төлбөрийн хэвлэмэл баримт авах шаардлагагүй. Хэрэв танд төлбөр төлсөн хэвлэмэл баримт хэрэгцээтэй бол худалдагчаас асууж авах боломжтой.
Одоогоор Pass аппликэйшнд холбосон төлбөрийн картын хөнгөлөлт, лояалти оноо бодогдох боломжгүй байна. Бид Pass аппликэйшнээр төлбөр төлөхөд төлбөрийн картын хөнгөлөлтийг бодогдох боломжтой болгохоор ажиллаж байгаа бөгөөд энэ талаар болсон даруйд нийтэд мэдээлэх болно. Та Khan Bank фэйсбүүк хуудаснаас энэ талаар мэдээллийг цаг тухайд нь аваарай.
Боломжтой. Та Pass аппликэйшнийг суулгасан гар утас, таблет төхөөрөмжид өөрийн бүртгэлийн мэдээллээр нэвтрэн ашиглах боломжтой.
Хэрэв та ХААН Банкны төлбөрийн картаа Pass аппликэйшнд холбох боломжгүй, холбож чадахгүй байгаа бол ХААН Банкны Харилцагчийн Мэдээллийн Төвийн 1800-1917 утсаар болон Khan Bank фэйсбүүк хуудсаар холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Энэ тохиолдолд та өмнөх холбосон төлбөрийн картаа Pass аппликэйшнээс устгаж, шинэ картаа аппликэйшндээ холбох шаардлагатай.
Pass аппликэйшнээс төлбөр хийх картаа сонгохын тулд тухайн картаа картын жагсаалтаас сонгож үндсэн картаар тохируулах шаардлагатай. Та дараах алхмын дагуу Pass аппликэйшн дэх үндсэн картаа сонгох боломжтой.
Алхам 1. Pass аппликэйшнийг нээнэ.
Алхам 2. Бүртгүүлсэн мэдээллийн дагуу Pass аппликэйшнд нэвтэрнэ.
Алхам 3. Аппликэйшний үндсэн цэс дэх картын зураг дээр дарж, картын жагсаалт руу орно.
Алхам 4. Үндсэн картаар сонгох картын зурган дээрх ... товчийг дарж, “Үндсэн картаар сонгох” сонголтыг сонгосноор Pass аппликэйшний үндсэн картаар сонгогдоно.
Тусгайлан заасан гүйлгээний лимит байхгүй буюу таны холбосон төлбөрийн картын үйлчилгээний нөхцөлийн дагуу гүйлгээний лимит мөрдөгдөнө.
Та эзэмшдэг ХААН Банкны хэдэн ч картаа холбож, төлбөр тооцоонд ашиглах боломжтой.
Та ПИН кодоо ПОС төхөөрөмж дээр оруулах шаардлагагүй. Pass аппликэйшний нууц кодоо өөрийн гар утсаараа оруулах, эсвэл нууц үгийн тохиргоог хурууны хээгээр баталгаажуулахаар сонгосон бол хурууны хээгээ уншуулахад л хангалттай.
Монгол Улс дахь Pass тэмдэглэгээ бүхий худалдаа, үйлчилгээний газруудад төлбөр тооцоо хийх боломжтой.
Pass аппликэйшнээр хийсэн аливаа худалдан авалтын гүйлгээ нь таны данс болон картын хуулгад адил харагдана.
Pass аппликэйшнээс гарсан тохиолдолд дахин нэвтрэхийн тулд заавал таны гар утсанд мессежээр ирсэн нэг удаагийн баталгаажуулах кодыг оруулснаар нэвтэрнэ. Харин та Pass аппликэйшнээс гарах үйлдэл хийгээгүй 3 минут болсон тохиолдолд аппликэйшн түгжигдэх ба түгжээг гаргахын тулд нууц кодоо оруулах эсвэл хурууны хээгээ уншуулахад л хангалттай.
Энэ тохиолдолд уг төхөөрөмж дэх Pass аппликэйшнд нэвтрэн орсон холболтоо салгаж гаргах, хэрэв аппликэйшний нэвтрэх хэсэгт гар утасны дугаараа сануулсан бол арилгасны дараа бусдад төхөөрөмжөө дамжуулахыг зөвлөж байна.

ХУДАЛДАА,ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД

Хэрэв Та ХААН Банкны PAX S900 загварын карт уншигч төхөөрөмж (ПОС төхөөрөмж) ашигладаг бол Pass аппликэйшнээр төлбөр тооцоо хүлээн авах боломжтой. Хэрэв та ХААН Банкны бусад маркийн ПОС төхөөрөмж ашигладаг болон ХААН Банкны ПОС төхөөрөмжгүй бол энд дарж эсвэл 7533-2345 дугаараар холбогдон хүсэлтээ өгнө үү.
Pass аппликэйшнээр төлбөр хүлээн авахад ХААН Банкны карт уншигч төхөөрөмж (ПОС төхөөрөмж)-ийн нөхцөлийн дагуу шимтгэл бодогдох ба өөр нэмэлт шимтгэл, хураамж бодогдохгүй.
Та ХААН Банкны ПОС төхөөрөмжөөр дамжуулан төлбөр хүлээн авдаг бол ПОС төхөөрөмжийн нөхцөл мөрдөгдөх ба Pass ухаалаг түрийвч үйлчилгээний төлбөр хүлээн авах QR код бүхий хуулга, декаль эзэмшдэг бол Pass ухаалаг түрийвч үйлчилгээгээр огт төлбөр хүлээн аваагүй байсан ч таны эрх хэвийн үргэлжилнэ. Хэрэв та ПОС төхөөрөмжийн нөхцөлийн дагуу ПОС төхөөрөмжөө хураалгасан бол Pass QR код бүхий наалт, декаль үнэгүй захиалан авч, төлбөр тооцоо хүлээн авах боломжтой.
'